Хамрын бүтэц, үйл ажиллагаа


Нүүрний төв хэсэгт байрласан яс, мөгөөрс, зөөлөн нэхдэсээс бүтсэн цац хэлбэрийн эрхтнийг Гадна хамар гэнэ.

Хамар нь гадна хамар, хамрын хөндий гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Гадна хамар нь хянга, үзүүр, угалз, үүдэвч гэсэн хэсгүүпээс тогтоно.

Хамрын хөндий таславчаар баруун, зүүн 2 хэсэгт хуваагдана. Хамрын хөндийд дээд, доод, дунд /upper, lower, middle turbinate/ самалдаг байдаг.

Хамрын дунд, дээд самалдагууд, түүнтэй харалдаа таславчийн салст бүрхэвчид үнэрлэхүйн бүс /Olfactory region/ байрлана.

Хамрын үйл ажиллагаа

Хамрын хөндий амьсгал, хамгаалах, үнэрлэх, дуу аваи цуурайтуулах үүрэгтэй.

Хүн хэвийн нөхцөлд хамраар амьсгалж байгаа бүх агаар дамжин өнгөрдөг бөгөөд амьсгал орох, гарах бүрд нийт 500см3 орчим агаарыг өнгөрүүлдэг.

Насанд хүрсэн хүн минутанд 16-20 удаа амьсгалдаг.

Агаар хамрын хөндийгөөр өнгөрөхдөө цэвэр, бүлээн, чийглэг, ариун болно.

Хамар агаарыг 370С хүртэл бүлээсгэдэг.

Хамраар орсон агаарыг хундган эс, салслаг булчирхайн шүүрэл, тунгалаг шингэн, нулимс зэрэг нь чийглэнэ. 10-40кг жинтэй хүүхдэд хоногт 300-600см3, Том хүүхдэд хоногт 500-1000см3 шингэн /Нус/ ялгаруулна.

Хүн агаарын хөдөлгөөнөөр үнэрийг мэдэрнэ. Дэлхийд үнэр мэдэрдэггүй Дельфин, үнэр бага мэдэрдэг хүн харин үнэр сайн мэдэрдэг хулгана зэрэг амьтад байдаг. Тухайлбал нохой хүнээс 10000 дахин илүү үнэрч ажээ.

Хамрын гажиг хөгжил

Олдмол ба төрлөхийн гажиг гэж ангилна. Хамрын төрлөхийн гажигт хамрын хэлбэр өөрчлөгдөх, үүдэвч нарийсах, хамрын хөндий битүүрэн нарийсах зэрэг болно.

Хамгийн элбэг тохиолддог нь ЭМЭЭЛ хамар юм.

Хамрын таславчийн урд хэсгийн хоёр ялтас нийлж хөгжөөгүйгээс хамрын уг хонхойсон байна.

Ховор тохиолдолд энэ хэсгийн арьс сул хөндий байдаг тул амьсгалах хөдөлгөөнөөр хөдөлж байдаг.

Мэс засал хийж хамрыг нээхэд хамрын яс бие биенээсээ тусгаарлагдсан хоёр хэсэг байдаг.

Хамрын нэг талын нэг талын хөндийн нэг талын битүүрэл, хамрын угалз салаалж хамрын хажуугаас илүү хамар ургах зэрэг ховор тохиолддог гажигууд байдаг.

Хамрын хянганы уутанцар ба цоорхой

Үр хөврөлийн үеийн гажгаас шалтгаалан төрлөхийн уутанцар үүснэ.

Уутанцар нь ихэвчлэн гадагшаа нээгдсэн цорготой байдаг. 1 сартайгаас хамрын хянганы дунд хэсэгт дугуй буюу зууван хэлбэртэй зөөлөн хавдар тэмтрэгдэнэ.

Хавдрын доод арьсан дээр 1 см орчим диаметртэй нүх харагдана. Шахахад нүхээр шаравтар шингэн гарна.

Чихний бүтэц

Чихийг байрлалаар нь Гадна чих, Дунд чих, Дотор чих гэсэн үндсэн 3 хэсгээс тогтоно. Хүний чих 16-20.000герц дуу авиаг сонсох чадвартай байхад усан гахай 60.000 герцийг сонсдог байна.

Гадна чих - Чихний дэлбээ, гадна сувгаас тогтоно. Гадна чихний гол үүрэг нь дуу цуглуулах юм

Дунд чих - Хэнгэргэн хальс, хэнгэргэн хөндий, сонсголын гуурс, сонсголын яснууд, хөхөндрийн ба гонхны хөндийнөөс тогтоно. Дунд чихний гол үүрэг нь дууг дамжуулах

Дотор чих – үүдэвч, тал цагирган суваг, дун, дотор чихний суваг, сонсгол тэнцвэрийн анализаторийн захын авууруудаас тогтоно.

.

Чихний үүрэг

Дуу гэдэг нь дуугарч байгаа гадаргаас агаарт гарч байгаа долгионыг хэлнэ. Дууг үүсгэгч нь хөвч юм. Бидний ярианы авиа 500-4000герц давтамжтай байдаг байна.

Дууг өтгөн авиа буюу имфра дуу /0-500герц/, шингэн авиа буюу ультра дуу /4000-20000 герц/ гэж ангилдаг.

Дууны хүчийг децбелээр хэмждэг бөгөөд навч газарт унахад 10децб, шивнээ яриа 15децб, Энгийн яриа 35-65 децб байдаг. 85-аас дээш децб-д чихэвч хйихгүй бол дүлий болдог.

Чихний эмгэг

Чихний дэлбэнгийн төрөлхийн болон олдмол янз бүрийн гажиг согогыг эмчлэх, нөхөн сэргээх мэс заслын аргыг чихний дэлбэнгийн хагалгаа гэнэ. Олон улсын нэршил-Otoplasty

Чих бол арьс мөгөөрснөөс бүрдсэн нийлмэл эрхтэн юм. Латераль арьс нь нягт, наалдсан,  нимгэн ба медиаль арьс нь  сул, зузаан, ширхэглэг-өөхлөг ( fibrofatty ) эд ихтэй байна.Суурь буюу их бие хэсэг нь дан ширхэглэг-мөгөөрсөн (fibrocartilage) эдээс бүрдэж,  мушгирсан нарийн төвөгтэй хэлбэрийг үүсгэх ба дээрх арьс нь гар-бээлийний зарчмаар бүрхсэн байдаг.Харин гэдэс хэсэг нь ширхэглэг-өөхлөг эдээс бүрдэж сууриас ангид байна. Чих нь арагшаа босоо тенхлэгтэй ойролцоогоор 20 градусаар налж, хамрын тэнхлэгээс бага зэрэг дээр оршдог.

Нэг чихний урт нь хөмсөг болон хамарын баганыг дайрч гарсан хэвтээ хавтгайн хоорондох зайтай ойролцоогоор тэнцүү байна. Сайн харьцаатай чихний өргөн нь 3-4.5 см буюу уртын 55%-тай тэнцэнэ.Урт нь 5.5-7.0 см байна. Helix нь хуйхнаас 1.5-2.0 см зайд, 21-30 градусын налууг үүсгэх боловч хүйсний ялгаа, үндэстэний онцлогоос хамаарч ялгавартай байна  (Tolleth 1990).

Хүүхдийн чихний анотоми бүтэц нь насанд хүрэгчдээс ялгаатай байна. Нярай хүүхдийн чих уян зөөлөн байдаг нь чихний дэлбэнгийн төрөлхийн гажигийг чиг тавьж (splint) эрт эмчилэхэд ач холбогдолтой. Хүүхэд 3 нас хүрэхэд чихний хэмжээ нь насанд хүрэгчдийн хэмжээний 85%-д нь хүрсэн байдаг ба мөгөөрсөн суурь нь бага зэргийн хатуувтар болж эхлэх боловч ерөнхийдөө уян зөөлөн байна. Энэ байдал нь чихний гажигийг мөгөөрс эвдэхгүйгээр мэс засал хийхэд хялбар юм.

Чих нь жирэмсний 3,4 дэхь сард хөгжиж буй нүүрнээс 2 тийш овойж хөгжихдөө нугалаасууд үүсч эхлэх ба antihelix бий болж эхэлнэ. Дутуу нугалаасжилтын улмаас толгойн хажуу талтай харьцуулахад чихний төвгөржилтийн янз бүр гажиг үүсч болно.

Хэрэв antihelix нь нэлээн дутуу хөгжилтэй бол conchascaphal өнцөг нь 90 градусаас дээш болж чихний илэрхий  хэлбэр алдагдлыг үүсгэнэ. Чихний дэлбэнгийн анатомийн шинж чанарын хувьд үндсэн 3 том хэлбэр алдагдал байдаг.
1.  Antihelical нугалаасны дутмагшил
2.  Conchascaphal өнцөг 90 градусаас дээш байх
3.  Илүүдэл Concha-тай, энэ нь нэг, олон эсвэл тус тусад нь хувилбартай байж болно.


Чихний дэлбэнгийн гажгийн ангилал

Төрөлхийн:
1.    Макроотия
2.    Микроотия ( түүн дотор Вильдермутын чих, аяга хэлбэрийн чих )
3.    Дэлдэн чих ( дэлбэн том, хавтгайрсан, нугалаастай байх )
4.    Хурц үзүүртэй чих ( ухо сатира, ухо махаки )
5.    Дэлбэнгийн үлдэц ( придатки )
6.    Нийлсэн, сэтэрсэн чих

Олдмол:
1.    Бүрэн согог
2.    Хэсэгчилсэн согог

  • Чихний дэлбэнгийн дээд 1/3
  • Чихний дэлбэнгийн дунд 1/3
  • Чихний дэлбэнгийн доод 1/3

3.    Хорчийх
4.    Зузаарах
5.    Келоидууд

6.    Хортой, хоргүй хавдрууд

ХАМРАА ХАМГИЙН САЙХАН ЯНЗЛУУЛСАН ЕСӨН БҮСГҮЙ

Хамар бол бидний нүүрний хамгийн гайхалтай хэсэг мөн гэж хэлж болно. ”Миний энэ хамрын байгаа царай нь!” хэмээн  олон хүн дотроо халаглан бодох нь бий. Харин “тэднийх” ямар бол? Оддын гадаад төрхөнд ямар нэг юм нь санаанд нь таарахгүй бол, тэд яадаг бол?  Мэдээжээр, гоо заслын мэс засалчид очно! Хамрын хэлбэр нь оддын уран бүтээлд нөлөөлдөг болов уу? Нөлөөлөлгүй яахав! Хамрынхаа хэлбэрийг тун сайхан янзлуул­сан есөн жишээг сонирхоцгооё.

1. Мерилин Монро: нийт гарагийнхны өмнө!
Домогт Мерилин бол гоо сайхны мэс засалчийн үйлчилгээг эхэлж авсан анхны алдартнуудын нэг. Хамрын хэлбэр засах мэс засал нь хөдөөний эгэл бор Норма Жинийг гайхалтай гоо үзэсгэлэнт Мерилин болгосон нэг нууц юм.
Хамрын сэтгэл татам өөгүй тэгшхэн шугам, нарийхан тэгш хянгар нь  жүжигчний шинэ имижийн чухал хэсэг болжээ.

2. Скарлетт Йоханссон: «юуны засал масал, та юу ярина вэ?»

Залуу, сэтгэл гижигдэм Скар­летт Йоханс­сон бүр саяхан нэлээд өргөн хамартай бай­жээ. Мэс засал хийлгэсний дараа хамрын хэлбэр янзтай сайхан болсон байна. Ингэхдээ жүжигчин өөрийн гэсэн өвөрмөц байдлаа алдаагүй, энэ нь ерөөс түүний л хамар, харин илүү цэвэрхэн болсон юм.
Гэхдээ Скарлетт хамар янзлуулах мэс засал хийлгэсэн гэдгээ няцаадаг. Насны гарцаагүй гардаг илрэлтэй тэмцэх хэрэгтэй болохоор л мэс засалчдад анх удаа хандана гэж тэр ярьж байна. “Би гоо сайхны мэс засалд итгэдэг л дээ. Би хөгшин шулам шиг харагдмааргүй байна, тэгэхлээр үүнд хөгжилтэй юм огт байхгүй байгаа биз дээ” гэж Скарлетт нэг удаа хэлсэн бий.

3. Женнифер Энистон: бараг л төрөлхийн гоо үзэсгэлэн

Женниферийн эцэг нь грек хүн, бэл­гийн бойжилт эхлэх үедээ тэр “аавыгаа” дууриасан том гэгчийн хамартай болжээ. Мэс засал хийлгэснээр байдлыг өөрчилж чадсан байна.
Өнгөрсөн жил Жен бас нэг удаа мэс засал хийлгэжээ. Одоо Энистон  гоо заслын мэс заслыг эсэргүүцэж байгаа бөгөөд “эмчилгээний шаардлагаар” л хамраа янз­луулж байсан хэмээн ярьдаг байна.

4. Бритни Спирс: энгийн, гэхдээ аятайхан

Нэр алдрын оргилд гарсан хойноо хамраа янзлуулсан нь имижийн хувьд гарцаагүй эрсдэл мөн.
Бритни Спирс болон түүний мэс засалч энгийн, тун зохистой шийдэл олсон бөгөөд түүний шинэ хамар бол хэлбэрээрээ анхны хамрынхаа л хуулбар, гэхдээ хэмжээ­гээ­рээ бага юм. Үр дүн гайхалтай болж, анх харахад ажиглагдахгүй, гэхдээ бүхэлдээ тун хожоотой засал болжээ. Эхний удаа үүнд хүрч чадаагүй учир, дуучны хамрыг хоёр удаа янзлахад хүрсэн байна.

5. Патрисия Каас: Парисын маягийн тансаг чанар

Бүр дуулж эхлэхдээ л Патрисия Каас нэрд гарч,  олны хайрыг булаасан юм. Дахин давтагдашгүй, жаахан сөөнгөдүү хоолой, сэтгэл хөдлөм дуунууд нь гадна төрхийн аливаа гажигийг баараггүй дарж байжээ. Сая­хан тэр хамраа янзлуулсан байна. Сай­­хан хамар нь Патрисия Каасыг бүр ч сэт­гэл бу­лаам болгож, түүний хэлснээр, энэ өөрийнхөө аятайхан байдалд итгэх итгэлийг сэргээж өгсөн байна.
Байгаагаараа л харагдаж, бас дуучин өөрийн гэсэн өвөрмөц байдлаа огтхон ч алдсангүй!

6. Хэлли Берри: “Оскар”-т хүрэх замын чухал зогсоол

Хэлли Берри хамраа янзлуулахаас өмнө дур булаам өч төчнөөн жүжигчний нэг байжээ. Мэс засал хийлгэснээр тэр гайхалтай содон гоо бүсгүй болсон байна. Хамрын өргөнийг нарийсгах нь Африк гаралтай Америкийн оддын ерөөс хамгийн хийлгэх дуртай мэс засал юм. Хамар засах мэс засал хийлгэсний дараа Хэлли Берри уран бүтээлдээ бүр цойлж, Жеймс Бондын («Үх, гэхдээ одоо биш” гэдэг кино) цорын ганц Оскарын шагналт бүсгүй болжээ.

7. Вайнона Райдер: хэн тэгж санах билээ!

Энэ дүрэлгэр том нүдтэй турьхан бүсгүйг нэг боловч удаа харсан тэр хүн түүнийг мартана гэж үү.

Хоёр ч кинонд тоглож, од болохынхоо өмнө тэр хамрын хэлбэрээ өөрчлүүлжээ. Мэс засалч гайхалтай сайн ажиллаж, одоо Райдер яг л хуучин янзаараа шахуу харагдаж байгаа бөгөөд Вайнона гадаад төрхөө ямар нэг байдлаар засуулжээ хэмээн хэн ч гадарлахгүй. Хэтрүүлж дэгэсдүүлчихгүй байх нь гоо сайхны мэс засалд хамгийн чухал гэж олон эмч үздэг.  Жонни Деппийн хайртан байсан бүсгүйд  засал нь яг тохирчээ.

8. Анжелина Жоли: төгс төгөлдөр тийш хийсэн бас жаахан алхам

Анжелина угаасаа сайхан төржээ. Жаахан охин байхдаа гэрэл зургийн загвар өмсөгчөөр ажиллан мөнгө олж, олон клипт зургаа авахуулсан юм.
Түүний анх тоглосон “Хакерууд” гэдэг сайхан кино дэлгэцнээ гарсны дараа тэр хамрын хянгараа нарийсгуулахаар шийдсэн байна. Түүний мэс засалчид онцгой бахархах зүйл огт байгаагүй бөгөөд тэр тийм ч олон мэс засал хийгээгүй нэгэн байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Гэвч мэс засал хийлгэсэн үү, үгүй юу гэж Жолийг шүтэн бишрэгчид одоо болтол маргалдаж байдаг нь Анжелина яг л хуучин янзаараа харагдаж байна гэсэн хэрэг юм. Тэгэхлээр хамар янзлуулах мэс засал гайхалтай сайн болжээ.

9. Жанет Жексон: гоо сайханд яс махнаасаа дуртай

Майкл Жексоны бага дүү ахыгаа дууриаж дуучин болсон хүн. Тэр дуучны ажлыг нэлээд амжилттай эхэлж, бас тэгээд угийн гадаад төрхөө гайгүй өөрчлүүлсэн билээ. Гэхдээ аз болоход, тэр яг цагийг нь олоод зогсож чадсан юм. 
Хамар янзлуулах мэс засал залуу дуучин бүсгүйг гоё болгосон бөгөөд харин түүний гадаад төрх байдал төрөлхийнхөөрөө үлд­сэн эсэх талаар одоо ч маргалдаж болно. Жижигхэн товчлуур шиг хөөрхөн хамар нь 42 настай түүнийг жаахан хүүхэдтэй адилхан болгодог юм. Эвлэгхэн хоолой, сайхан урын сан, содон гадаад төрх бол Жанет Жексоны амжилтын жор мөн.

Хиймэл чих

Төрөлхийн чихгүй чихгүй төрөх тохиолдол сүүлийн үед тохиолдох болжээ. Тус гажигийн эмчилгээ нь “Чих наах эмчилгээ” юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, солиотой, эргүү, хог, дэмий
tseegii (зочин)

mash ih bayrlalaa nadad uneheer heregtei baisan yum aa admindaa chin setgeleesee thank you

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)